Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Сар шинийн мэндчилгээ

2017-02-16

      Жаврын эрч суларч, амьтай бүхэн сэргэж шинэ бүхний эхлэл болсон хаврын улирал айсуй. Хорвоо дэлхийн юм бүхэн өнгө орж амилах энэ цагт хүмүүний сэтгэл уужирч их үйлсийн санаа сэдэл төрж буй энэхэн агшинд та болон танай гэр бүлд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээл, алив сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
           Жаран жарны түүх хурайлж уухайлна
           Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
           Жавар салхины үзүүрийг анхны төл амилуулна
           Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
           Гартаам, манан хөөрөгийг голомт тойруулан зөрүүлээд 
           Гарч байгаа жилийн өнгийг хэлэлцэнэ үү 
           Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
           Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу 
           Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл тавин золгож 
            Тэргүүн сарын  шинийн нэгний энх мэндийг эрье. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%