Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо

2016-11-07

           Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2016 оны 11 сарын 07-ны өдөр сумын ЗДТГ-ын хурлын танхимд 100%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Тус хуралдаанаар: 1. орон нутгийн сонгуулийн дүн, төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 2. Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай, 3. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай,4. Сумын Засаг даргад нэр  дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 86.6 %-ийн саналаар сумын ИТХ-ын даргаар Б.Цэрэнмөнхийг сонгож, сумын Засаг даргад Б.Доржсүмбэрийг 100%-ийн саналаар нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг  7  байхаар батлаж,  Тэргүүлэгчдээр Б.Цэрэнмөнх, В.Нямсүрэн, Д.Дагмидмаа, Ш.Мөнхцэцэг, Ж.Ганхүрэл, Ж.Бүрэндорж, Б.Оюунцэцэг нарыг сонголоо.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%