Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

2014 оны тэргүүнүүдээ тодруулж, шагнал гардууллаа

2015-02-19

17-р жарны модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр  төрийн дээд болон аймаг, сумын шагналаар олон хүмүүс шагнагдлаа. Төрийн дээд  шагнал "Алтан гадас" одонгоор 3-р багийн малчин Базарын Нямсүрэн, 2-р багийн өндөр настан Буянравжихын Цэрэннадмид,  "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар 1-р багийн малчин Өлзийтогтохын Уламбааатар, 2-р багийн малчин Намжилын Баярсайхан, ХХААЯ-ны "ХАА-н тэргүүний ажилтан" цол тэмдгээр 2-р багийн малчин Доржийхүүгийн Түвшинбаяр, "Онц тээвэрчин" тэмдгээр Норовын Лутжаргал, МЗХ-ны "Тэргүүний малчин залуу"- гаар 3-р багийн малчин Эрдэнэбаатарын Даваасүрэн, "Аймгийн сайн малчин"-аар 1-р багийн малчин Бэгзийн Адъяасүрэн, 2-р багийн малчин Баттөмөрийн Оюунбаатар нар шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5558
4109 / 74%
908 / 16%
262 / 5%
279 / 5%