Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Сумын ИТХ-ын даргын шинэ жилийн мэндчилгээ

2014-12-30

Төрөлх Угтаал нутгийнхаа түүхт 90 жилийн ойгоо хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж, өнтэй сайхан өвөл, хавартай золгож, дэлгэр сайхан зуншлагатай байж мал сүргийнхээ тоо толгойг  түүхэндээ хамгийн их буюу 149000 толгойд хүргэж, өнгөрсөн оны сал сүргээ 22000 толгойгоор өсгөж, шинээр 12 мянгат малчин төрж, мянгат малчдын тоо 43-д  хүрч, хөдөө төвгүй хөдөлмөр бүтээл өрнүүлсэн ажмил бүтээл дүүрэн 2014 оноо үдэж, 2015 оноо угтах энэхэн мөчид эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Говь-Угтаалчууд нийт иргэддээ Шинэ оны чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж байна. 2014 он бол бид бүхний хувьд түүхэн он төдийгүй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын их ажил өрнөж, 1.3 тэр бум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэж ашиглалтанд оруулсан байна. Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100-н хүүхдийн цэцэрлэгийн барилга, соёлын төвийн их засвар, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, гудамжны гэрэлтүүлэг зэрэг томоохон ажлуудыг хийж ашиглалтад оруулсныг дурьдахад таатай байна. Энэ онд МНУХ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож, ой угтсан ажил улс орон даяар өрнөж, сумын ИТХ өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, төлөөлөгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, иргэдийнхээ төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, нийгмийн амьдралд оролцох оролцоог нь идэвхижүүлэхэд гол анхаарлаа чиглүүлж ажиллалаа.  Эрхэм хүндэт иргэдээ гарч буй шинэ онд эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна. Шинэ оноо амжилт бүтээлийн дээдээр угтахыг хүсье. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%