Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан

2020-11-23

Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдөр 100%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад төлөөлөгч Л.Өлзийбүрэн хуралдааныг удирдлаа. Анхдугаар хуралдаанаар:  1. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, 
2. Сумын ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай 
3. Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай 
4. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай 
5. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, сумын ИТХ-ын даргаар Сүхбаатарын Дугарбаатар 53.3%-ийн саналаар, хурлын Тэргүүлэгчдийг 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байхаар тогтож, С.Дугарбаатар, С.Эрдэнэмөнх, Д.Сарангэрэл, Т.Ариунаа, П.Цэцэгмаа нар сонгогдлоо. Сумын Засаг даргад Өлзий-Оршихын Мөнх-Амгалангийн нэр дэвшиж төлөөлөгчдийн 66.6% нь дэмжиж аймгийн Засаг даргад уламжиллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%