Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Урлагийн их наадамд амжилттай оролцлоо.

2019-08-11

2019 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Их газрын чулуунд зохион байгуулагдсан "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадамд Говь-Угтаал сумаас 70 уртын дуучин, 20 морин хуурчийн бүрэлдэхүүнтэй оролцож, Засгийн газрын шагнал "Тэргүүний ардын авьяастан" тэмдгээр Шүхэрийн Мөнхцэцэг, Дундговь аймгийн "Алдарт уртын дуучин" цол медалионоор ардын авьяастан Жамяънбалдангийн Хоролсүрэн нар шагнагдлаа. Бэсрэг наадамд "Ум марзай гийнгоо" дуудах уралдаанд сурагч Төртогтохын Энхмаа тэргүүн байр, "Морь цоллох уралдаан"-ы тэргүүн байранд  Түвшинбаатарын Баяржавхлан, гутгаар байрт Н.Гомбожав нар шалгарсан амжилтыг үзүүллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%