Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Тэргүүлэгчид хуралдлаа.

2019-07-22

Тэргүүлэгчдийн ээлжит 13-р хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 57.1%-ийн ирцтэйгээр хуралдаж, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 1. Сумын баяр наадмын төсвийн гүйцэтгэлийн тайлан, 2. Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах тухай, 3. Зарим иргэдийг төрийн дээд шагналд уламжлах тухай асуудлыг хэлэлцлээ.
     Сумын баяр наадмыг 11808600 төгрөгөөр хийж 211400 төгрөгийг төсөвлөсөн зардлаас хэмнэсэн байна, амьжиргаа дэмжих зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталж, төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор тус сумын уугуул иргэн П.Юндэн, 1-р багийн малчин В.Нямдорж нарыг, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар 3-р багийн малчин Д.Сэдэд нарыг шагнуулахаар уламжиллаа.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%