Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа.

2019-03-29

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 дугаар хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 57.1%-ийн ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 
1. Хамтарсан багийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах тухай 
2. Сумын Засаг даргын орлогчийн асуудал 
3. Төрийн дээд шагналд уламжлах тухай 
4. Сумын засаг даргад чиглэл хүргүүлэх тухай 
5. Сумын Засаг дарга, тамгын газраас ИТХ-аар боловсруулан батлуулах бодлогын баримт бичгийн жагсаалт хүргүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн хамтарсан багийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонд 2-р багийн өндөр настан Д.Намжилдорж, ИТХ-ын тэргүүлэгч Б.Цэрэнмөнх нарыг уламжлахаар, сумын Засаг даргад 4-р сард анхаарч ажиллах талаар 16 заалт бүхий чиглэлийг, 18 чиглэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан ИТХ, Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулах талаар үүрэг чиглэлийг өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%