Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Сумын эмэгтэйчүүдийн 2-р чуулган боллоо.

2019-03-07

"Эмэгтэйчүүдийн манлайлал" уриан дор сумын Эмэгтэйчүүдийн 2-р чуулган 2019 оны 03 дугаар сарын 07-ний өдөр зохион байгуулагдаж, нийт 231 эмэгтэйчүүд хамрагдлаа. Чуулганд  сумын Засаг дарга Ө.Мөнх-Амгалан эмэгтэйчүүдийн талаар төрөөс баримталж буй бодлого, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эмэгтэйчүүдийн талаар авч хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл тавьж,  Инвест ко-оп Монгол  төслийн мэргэжилтэн Энхтөр  төслийн хэрэгжилт үр дүн, жендэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Чуулганд оролцогчдод “Инээмсэглаэж буй гэр бүл” ТББ-ын багш Цэцэгжаргал “Аз жаргалтай гэр бүлийн эзэгтэй байх нууц”  сэдвээр, багш Цагаан-Ээж “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сэдвээр, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва “Амьдралын утга учир-хувь хүний хөгжил” сэдвүүдээр лекц уншлаа. 

Олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөрийг үнэлж,  МЭХ-ны “Манлай малчин эмэгтэй” –гээр 3-р багийн малчин Д.Мандалгарав,1-р багийн малчин Б.Жаргал нар,  МЭХ-ны хүндэт тэмдэгээр Ч.Цэрэнпэл, Б.Намсрай, Д.Төмөрхуяг нар, МЭХ-ны дурсгалын тэмдгээр 1-р багийн малчин Ж.Энхцэцэг, 2-р багийн малчин Б.Соёлмаа нар, Аймгийн Засаг даргын жуухаар  цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанчимэг, багш П.Отгонжаргал нар  шагнагдлаа. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%