Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Тэргүүлэгчдийн хурлын мэдээлэл

2019-01-19

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралыг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 71.4%-ийн ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 1. Сумын ИТХ, түүний  Тэргүүлэгчдийн 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт шинжилгээний үнэлгээний дүнгийн тухай 
2. Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлджхүүнийг шинэчлэх тухай 
3. Төрийн дээд шагналд уламжлах тухай асуудлыг хэлэлцэн амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, төрийн дээд шагнал алтан гадас одонд 1-р багийн иргэн Д.Лхамсүрэнг дэмжиж тодорхойллоо.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр 57,1%-ийн ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: төсөвт албан байгууллагуудын төсвийн хөрөнгөөр болон бусад эх үүсвэрээр авсан хөрөнгийг бүртгэх, цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг актлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%