Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

ИТХ-ын даргын шинэ оны мэндчилгээ

2018-12-31

Нийт Говь-Угтаалчууддаа нийт иргэддээ шинэ оны баярын мэндийг дэвшүүлж, дүүрэн баяр, түвшин жаргалыг ерөөе. Угтаалчууд бид оюуны их өв, урлаг соёлын бахдам замналтай гайхамшигтай ард түмэн билээ. Энэ л сайхан нутгийн түмэн олны итгэлийг хүлээж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад сонгогдсон иргэдийн төлөөлөгчид бид мэдлэг чадвар, ажлын туршлага, ур ухаанаа дайчлан сум орныхоо хөгжлийн бодлогыг зөв оновчтой тодорхойлоход анхаарч, иргэдийнхээ оролцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна. 
     2018 он маань амжилт бүтээлээр дүүрэн он байлаа.Мал сүрэг маань тодорхой хэмжээгээр өсч, оны босгон дээр амжилт бүтээлээрээ шалгарсан тэргүүний сайчууд төрийн одон медалиар шагнагдлаа. Алтан гадас одонгоор Б.Воля, Г.Баянжаргал, Г.Батчулуун нар, Хөдөлмөрийн хүндэт медалиар Б.Оюун-эрдэнэ энгэрээ мялаалаа. 
   Төрийн одон медалиар шагнагдсан нийт хүмүүстээ ард иргэдийнхээ өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. 
     Нийт ард иргэддээ: Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо 
                                      Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
                                      Он цагийн тоололоор учиран золгож байгаа шинэ жилээ 
                                      Од хиймортой угтаарай 
                                      Орчлонд аз жаргал гэж байдаг бол 
                                       Оргилд нь хүрээрэй 
                                      Сэтгэлээр дулаан, итгэлээр дүүрэн шинэ жилээ угтаарай 
      Айлчлан ирж байгаа 2019 ондоо айл өрх бүрийн хойморт аз жаргал, баяр баясал цалгиж, хүн бүрийн сэтгэл зүрхэнд энэрэл хайрын гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай. 
                                       
     

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%