Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Шатрын тэмцээн зохион байгуулагдлаа.

2014-11-25

Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах 2014 оны тэмцээнийг заавар, удирдамжийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 

насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалаар зохион байгуулж, тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 4, нийт 14 тамирчин оролцлоо. Тэмцээнийг сумын ИТХ-ын ажлын алба, сумын шатрын клубтэй хамтран МоШХ-ны дүрмээр зохион байгуулж, 10 хүртэлх тамирчин оролцсон учраас тойргийн системээр тоглож эрэгтэй ангилалд 1- байрыг 2-р багийн Засаг дарга Г.Батчулуун, 2-р байрыг ЗДТГ-ын нягтлан бодогч Л.Билэгсайхан, 3-р байрыг өндөр настан Ө.Тогтох, эмэгтэйчүүдийн 1-р байранд сургуулийн мэдээлэл зүйн багш Т.Цэрэндэжид нар шалгарч аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авлаа.

          Түрүүлсэн тамирчдад УИХ-ын даргын гарын үсэгтэй “Талархал” мөнгөн шагналыг гардуулан өглөө. Дагалдах мөнгөн шагналыг сумын ИТХ-ын шагнал урамшууллын сангаас 55000 төгрөгийг гаргаж урамшууллаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%