Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

ИТХ-ын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

2018-11-22

Сумын ИТХ-ын нээлттэй хаалганы өдөрлөгийг хурлын төлөөлөгч, сонгогчдын харилцаа холбоог ойртуулах, иргэдийн санал бодлыг сонсох, тулгамдсан асуудлыг  шийдвэрлэх,  НӨУБ-ын үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах, хууль тогтоомж, хурлын шийдвэрийг иргэдэд сурталчлах, мэдээлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж хурлаас гарах шийдвэрт иргэдийн саналыг тусгах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр зохион байгуулж ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан Цэвэр сум аяны тухай, Хаягжуулалтын ажлын тухай, сумын айл өрх, албан байгууллагын хог тээвэрлэх, цэвэрлэх журмыг танилцуулж, иргэдээс мэдээлэл авахыг хүссэн Шанжин орд ХХК-ны талаар, үлийн цагаан оготнотой тэмцэх үйл ажиллагааны талаар, 2018 оны гэмт хэрэг зөрчлийн талаар холбогдох ажилтнуудаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгууллаа. Мөн төрийн албаны шинэчилсэн хуулиар танилцуулга мэдээлэл хийлээ. Нээлттэй хаалганы өдөрлөгт 70-аад хүн хамрагдсан байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%