Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээний тухай

2018-11-11

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр  зохион байгуулагддаг шатар сонирхогчдын 2018 оны сумын аварга шалгаруулах тэмцээнийг  2018 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллалаар зохион байгуулж явууллаа.

Эрэгтэй ангилалд 8 тамирчин, эмэгтэй ангилалд 6 тамирчин оролцож, эрэгтэй төрөлд Х.Нармандах  тэргүүн байранд, У.Саруултамир 2-р байранд, Т.Эрдэнэбат 3-р байранд, Эмэгтэй төрөлд Б.Хоролмаа тэргүүн байранд шалгарлаа.

Шалгарсан тамирчдад  УИХ-ын даргын талархал,  мөнгөн шагналыг сумын ИТХ-ын дарга Б.Цэрэнмөнх гардуулж аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцохыг хүслээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%