Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Сар шинийн мэндчилгээ

2018-02-14

Та бүхэн тарган тавтай сайхан хаваржиж байна уу. Угтахын өлзий билэгтэй, цэнхэр Боржигоны өлгий Говь-Угтаал нутгийн түмэндээ XVII жарны тийн унжлагат "нөхөрсөг" хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. 
Улиран одож буй алтан унжлагат гал тахиа жил манай манай сум орон нутагт ээлтэй сайхан жил боллоо, малчин түмний минь хөдөлмөр зүтгэл, тэнгэр хангайн ивээл дор мал сүрэг маань таван төрөл дээрээ өсөж 186132 толгойд хүрсэн амжилтыг бүтээлээ. Нутгийн  өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ-ын үйл ажиллагаа аймгийн хэмжээнд хоёрдугаар байранд, сумын ажил дөрөвдүгээр байранд дүгнэгдсэн ажмилтыг үзүүллээ. 2017 онд манай сум ХАА, дэд бүтцийн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүд хийж нийтдээ нэг турбум зургаан зуун сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна. 
     Бид 2018 оныг иргэдээ ажил орлоготой, ажлын байр нэмэгдүүлэх жил болгон зарлаж тодорхой төлөвлөлт гарган ажлаа эхлүүлээд байна. Энэхүү ажил та бидний нягт хамтын ажиллагааны үр дүнд амжилтанд хүрнэ гэдэгт орон нутгийн удирдлагуудын хувьд итгэлтэй байгаагаа дуулгахад таатай байна. 
   Та бүхэн маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%