Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Хурлын төлөөлөгчид /2016-2020 он/

2017-10-03

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 15 хүн сонгогдсоны 8 буюу 53.3% нь эрэгтэй, 7 буюу 46.7% нь эмэгтэй байна. Сонгогдсон төлөөлөгчдийн  40% нь буюу 6 нь шинээр сонгогдсон, 60% буюу 9 нь 2 түүнээс дээш удаа сонгогдсон байна.

Намын харьяалалаар авч үзэхэд МАН-аас 14 буюу 93.3%, АН-аас 1 буюу 6.7%-ийг эзэлж байна.

Болосролын байдлаар авч үзвэл: дээд боловсролтой 8 буюу 53.3%, тусгай дунд 1 буюу 6.7%, бүрэн дунд 2 буюу 13.3,%, бүрэн бус дунд 4 буюу 26.7 % байгаагаас хүний их эмч 3, малын их эмч -2, багш -2, нягтлан бодогч-1, сувилахуйн арга зүйч-1, касс нярав -1, мэргэжилгүй- 5.

Ажил эрхлэлтийн байдлаар авч үзвэл: эрүүл мэндийн салбарт -1, ХХК, хоршоонд ажиллагсад 6, малчин 4, тэтгэвэрт -3, ажилгүй -1 байна.

Насны хувьд 30-35 насны -2, 36-40 насны 2, 41-50 насны 3, 51-60 насны 5, 60-аас дээш насны 3 байна. 45-аас дээш насны төлөөлөгчид 8 буюу 53.3%-ийг эзэлж байна.

Өмнөх 6 дахь удаагийн сонгуулийн дүнтэй харьцуулахад дахин сонгогдсон төлөөлөгчдийн тоо, дээд боловсролтой төлөөлөгчдийн тоо, 45-аас дээш насны төлөөлөгчдийн тоо өссөн үзүүлэлттэй байна.

Өнөөдөр та бүхэн орон нутгийн хурлын сонгуулийн дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллага-ИТХ, нутгийн удирдлагын байгууллагаа байгуулахаар орон нутгийнхаа иргэдийн итгэлийг хүлээж, тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалж,өөрийн мэдлэг чадвараа сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө зориулахаар сонгогдсон элч  төлөөлөгч билээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%