Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Хурлын төлөөлөгчид /2012-2016 он/

2017-10-03

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох 6 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 15 хүн сонгогдсоны 9 буюу 60% нь эрэгтэй, 6 буюу 40% нь эмэгтэй, 53.3 хувь буюу 8 нь шинээр сонгогдсон, 46.7 хувь нь буюу 7 нь 2 түүнээс дээш удаа сонгогдсон байна.

Намын харьяалалаар авч үзэхэд МАН-аас 9 буюу 60%, АН-аас  6 буюу 40%-ийг эзэлж байна.

Боловсролын байдлаар авч үзвэл: дээд боловсролтой -  4 буюу 26.6 %,тусгай дунд боловсролтой 2 буюу 13.3%, бүрэн дунд боловсролтой 9 буюу 60% байгаагаас  малын эмч-2, нягтлан бодогч 3, агрономич 1, эрх зүйч 1, мужаан -1, мэргэжилгүй-7 

Ажил эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл: төрийн албан хаагч 4, ХХК, хоршоонд  ажиллагсад 3,  ХХЭ-3, малчин 4, ажилгүй 1 байна.

Насны хувьд: 30 хүртэл насны 1, 31-40 насны 5, 41-50 насны 5, 51-60 насны 4 байна.  45-аас дээш насны төлөөлөгчид 6 буюу 40% хувийг эзэлж байна. Судалгаанаас харахад  45 хүртэлхи  насны 9 буюу 60% байгаа нь өмнөх онтой харьцуулахад 125 хувиар  өссөн үзүүлэлттэй байна.Мөн төрийн албан хаагчдын тоо буурч аж ахуйн болон бусад салбарт ажиллагчдын тоо нэмэгдсэн байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%