Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Сумын туг

2017-10-03

Сумын туг хөх цэнхэр, шар өнгө хосолсон дөрвөлжин хэлбэртэй, 90х180 см хэмжээтэй, хөх цэнхэр өнгө нь 60 см өргөн, шар өнгө нь 30 см өргөнтэй. Хөх өнгө  нь дээд талдаа хөх тэнгэрийг, шар өнгө нь уужим дэлгэр говь нутгийг билэгджээ. Сумын тугийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын, сумын Засаг даргын албан тасалгаанд, ИТХ-ын хуралдааны танхимд байрлуулж байх бөгөөд улсын баяр наадам, сумын хэмжээнд тэмдэглэх томоохон арга хэмжээ, бусад хүндэтгэлийн арга хэмжээний үед гаргаж байрлуулах ажээ. Сумын бэлгэ тэмдгийг тугны баруун дээд талд нь байрлуулахаар тогтжээ. Сумын бэлгэ тэмдэг, тугийг хэвлэл мэдээлэл сурталчилгааны ажил, энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрслэх зэргээр сурталчилгааны зориулалтаар хэрэглэж болох бөгөөд тийм үед сумын ИТХ-ын Тэргүүлэгчид зөвшөөрөл олгох болно. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%