Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Говь-Угтаал сумын бэлгэ тэмдэг

2017-10-03

Сумын ИТХ-ын 2004 оны 1 дүгээр тогтоолоор сумын бэлгэ тэмдэг, түүнийг хэрэглэх журмыг баталсан. 
      Үргэлж давшин, өнөд бат бэх байхыг илтгэсэн алхан хээн хүрээн дотор мөнх хөх тэнгэрийн бэлэгдэл болсон хөх цэнхэр өнгө, хэмжээлшгүй уудам тал хээр нутгийг илтгэсэн оюу ногоон өнгө болон нутгийн ард түмний гол шүтээн болсон их Угтаалын цэнхэр уулсыг дүрсэлсэн байна. Мөн адуун сүргийн манлай болсон хурдан азарга унасан хүүхэд дүүлэн давхиж байгаа нь залуу үе маань төрж өссөн орон нутгаа ирээдүйд хурдан хөлөг морины хурдаар хөгжүүлж дэвшүүлэхийн билэгдэл юм. Бэлгэ тэмдэгний оройн талд эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг билэгдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ байрлуулжээ. Доод хэсэгт байгаа ном болон 1924 гэсэн тоо нь тус сум үүсэн байгуулагдсан он жил ба эрдэм ном, соёл үргэлж түгэн дэлгэрч байхыг билэгдсэн билээ. Энэ бүхэн  ГОВЬ-УГТААЛ гэсэн үсгийн дээр цогцолсноороо байгаль эх, газар шороо, мал сүрэг, хөдөлмөрч ард түмнийхээ хүчээр хөгжинө гэсэн утгыг илэрхийлнэ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%