Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг боллоо.

2017-08-17

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус суманд зохион байгуулагдаж  Говь-Угтаал, Өндөршил, Баянжаргалан, Дэрэн, Цагаандэлгэр сумдаас тус бүр 20 хүн оролцож санал хүсэлтээ илэрхийллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онд УИХ-д өргөн мэдүүлж байсан. УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “...эрх мэдлийн харилцан хяналттай,тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн тусгасан юм. Үүний дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, ард нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. 
 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%