Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2017-04-14

Орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд Говь-Угтаал суманд ямар үйлдвэр байвал оновчтой талаар санал солилцох хэлэлцүүлгийг 04 сарын 14-ны өдрийн 11.00 цагт сумын соёлын төвд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт урилгаар Дундговь аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Энхтуяа," Инвест ко-оп монгол" төслийн зөвлөх доктор Л.Тогтохбуян ахлагчтай баг, УБ хот дахь Говь-Угтаал сумын нутгийн зөвлөлийн дэргэдэх "Цэцэн ханы залуус" клубын гишүүн Г.Мөнгөн-Эрдэнэ нар оролцсон ба сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга, ЗДТГ-ын албан хаагчид, байгууллагын дарга эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчид болон иргэд оролцож нилээд саналууд гарч үр дүнтэй болсон. Хэлэлцүүлгээс гарсан 12 үйлдвэрийн саналыг төслийн багийнхан судалж үзээд 4 сарын 20-ны дотор хариугаа суманд ирүүлэхээр тогтлоо. Дахин ажлын хэсэг, төслийн баг хуралдаж саналаа солилцон суманд байгуулах үйлдвэрийн төсөв тооцоонууд хийгдэх юм.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%